Life

Go Mongolia эсвэл Mon GOlia

Өнгөрсөн онд дэлхийн шилдэг контент бүтээгчид instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 орчим сая хүнд хүрчээ. CNN, National Geography зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлсний дүнд Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өсчээ. Иймд 2024 онд Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхийд зарлан, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ хэмээв.

Mon GOlia хэмээх түлхүүр үгэнд орсон Go нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа аж. Түүнчлэн Монгол бол эзэнт гүрний түүхтэй, нүүдэлчин ард түмэн, Монгол үргэлж урагшилдаг, идэвхтэй залуучуудын орон төдийгүй бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд, Монголд зочилж шинийг мэдэр зэрэг олон утгыг “GoMongolia” илэрхийлж чадна гэж судлаачид үзжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button