Урлаг

“The Hu” хамтлаг “Алтан дуун” шагнал хүртлээ

Хүннү рок урсгалын “The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн “Алтан дуун” шагналыг хүртжээ. Тодруулбал, 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар “Wolf totem” шалгарсан байна.

Иймээс Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан рекорд” шагналыг гардуулжээ. Энэ дуугаараа тэд хүннү рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол Улсаас “Алтан рекорд” авсан анхны хамтлаг болж салхийг нь хагалсан явдал болж байгаа юм.

Тус хамтлагийн уран бүтээлүүд анх түгсэн өдрөөсөө эхлэн Billboard-ын 24 төрлийн чартад орсон бөгөөд зарим чартыг тэргүүлж байснаас дурьдвал алдарт “Wolf totem” дуу 131 долоо хоног буюу бүхэл бүтэн хоёр жил таван сар гаруйн хугацаанд, “Yuve YuveYu”  дуу 65 долоо хоногийн турш “World Digital Song Sales” болон бусад чартад жагсаж рок хөгжмийн түүхэнд бичигдсэн билээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button