Life

Энэ жил аялал жуулчлалын салбар 2019 оны амжилтаа 11.7 хувиар өсгөв

Энэ оны дүнгээр манай улсад нийт 644’899 жуулчин ирсэн гэх үзүүлэлт нь түүхэн дээд амжилт болж буйг БОАЖЯ-аас мэдээллэв. Яамны зүгээс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж улмаар энэ хугацаандаа визийн шаардлагаас чөлөөлөх улсын тоог 34-өөр нэмж, 61 болгосон билээ. Мөн Агаарын тээврийн урсгалыг эрчимжүүлж, Европ болон Ази тивийн шууд нислэгтэй улсын тоо, нислэгийн давтамжийг нэмэгдүүлсэн нь дээрх үзүүлэлтэд эрс нөлөөлсөн болохыг онцлов.

Өнгөрсөн жилийн өвлийн улиралд аялал жуулчлалын салбар 140 сая ам.долларын орлоготой ажилласан бол энэ оны 10 дугаар сараас ирэх оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 240 сая ам.доллар олох боломжтой гэж мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сард Монголд ирсэн жуулчдын тоог 2022 оныхтой харьцуулбал 60 орчим хувиар өссөн ба тухайн үед 12 дугаар сард уг үзүүлэлт өсөх хандлагатай байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос танилцуулсан.

Цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг хурдацтай сэргээж, энэ онд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилтодоо хүрээгүй хэдий ч 2019 оны амжилтаа 11.7 хувиар өсгөлөө.

Холбоотой мэдээнүүд

Back to top button