Технологи

2024 онд хөрөнгө оруулалт хамгийн ихээр татах технологийн таван чиглэл

Энэ онд геополитикийн асуудлууд үргэлжилж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн ч технологийн салбар дахь хөрөнгө оруулалт эрс нэмэгдэн олон шинэ нээлт үргэлжилсэн болохыг “Verdict” судалгааны байгууллагаас онцоллоо. Тус байгууллагаас ирэх онд хамгийн их хөрөнгө оруулалт татах технологийн салбарын таван чиглэлийг тодорхойлоход хиймэл оюун ухаан шалгарсан байна. 

Мөн хиймэл оюуны зах зээл 2030 он гэхэд 908.7 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн “GlobalData” тооцоолсоныг мэдэгдсэн бөгөөд энэ онд генератив хиймэл оюуны хэрэглээ эрс өсч, энэхүү өсөлт цаашид үргэлжлэн улмаар бүхий л салбарт нөлөөгөө үзүүлнэ хэмээн шинжээчид үзэж буйг тодотгов. Хөрөнгө оруулалтыг ихээр татах жагсаалтын 2-т үүлэн тооцоолол, 3-т кибер аюулгүй байдал бичигдсэн бол робот технологи болон “IoT” удаах байранд орсон байна. 

Эх сурвалж: Bloomberg.mn

Холбоотой мэдээнүүд

Back to top button