Авто

Daihatsu Motor автомашин угсрах гурван үйлдвэрээ зогсоов

Японы автомашин үйлдвэрлэгч Daihatsu Motor туршилтын өгөгдлийн зөрчил илэрсэнтэй холбогдуулан угсралтын гурван үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлдвэр нь Shiga, Kyoto, Oita мужид байрладаг бол Осака муж дахь дөрөвдөгч үйлдвэрээ өнөөдөр зогсоохоор төлөвлөжээ. 

Үйлдвэрт өнгөрөгч долоо хоногт 64 загварт 174 нэмэлт мэдээллийн зөрчил илэрсэнээр бүхий л загварын дотоодын үйлдвэрлэлтийг зогсоох шийдвэр гаргахад хүрсэн байна. Иймээс борлуулалт зогссонтой холбогдуулан 423 эд ангийн нийлүүлэгчид нөхөн төлбөр олгох талаар хэлэлцүүлэг хийж эхэлжээ. Дээрх дөрвөн үйлдвэр 2022 онд нийт 920,000 гаруй автомашин үйлдвэрлэсэн бөгөөд нэг сарын хугацаатай үйл ажиллагаагаа зогсооход жилийн үйлдвэрлэл 70,000 орчим нэгжээр буурах төлөвтэй байна. Одоогоор Японд 30’000 дилерээр дамжуулан борлуулалтаа хийдэг ба энэ нь автомашин борлуулалтын гуравны нэгийг эзэлдэг юм. 

Эх сурвалж: NHK

Холбоотой мэдээнүүд

Check Also
Close
Back to top button