Бизнес

Зэсээ биржээр худалдаална

“Монголын хөрөнгийн бирж” ХК “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн үеэр Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай МХБ ТӨХК нь 34 хувиа олон нийтэд амжилттай арилжаалж, төрийн өмчит компанийн хяналтыг олон нийтэд шилжүүллээ.

Түүнчлэн “Банкны тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлт, банкны реформ хэрэгжин МХБ-ээр дамжин системийн таван банк хувьчлагдсанаар урьд өмнө харилцагч байсан иргэд хувьцаа эзэмшигч болж, үйл ажиллагааны өгөөжийг нь хүртэх боломж нээгдээд байна. Мөн МХБ олон улсын FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн ангилалд багтсан нь гадны хөрөнгө оруулагчдыг татах томоохон хөшүүрэг болсон болохыг тодотгож байлаа. МХБ нь таваарын арилжааг амжилттай нэвтрүүлж экспортын үндсэн бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдэр, жоншны арилжааг эхлүүлсэн бол Засгийн газрын шийдвэрийн дагуу ирэх оноос зэс болон экспортын бусад бүтээгдэхүүний арилжааг нэвтрүүлнэ.

Арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо МХБ-ийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэн тогтоох юм. Энэ онд дотоодын хөрөнгийн зах зээлд IPO, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг олон шинэ бүтээгдэхүүн амжилттай арилжаалагдаж, компаниудын бондын зах зээлийн идэвхжил эрс нэмэгдсэнээр үнэлгээ 10.6 их наяд төгрөгт хүрээд байна.

Бэлтгэсэн: Сэтгүүлч Ж.Батзул

Холбоотой мэдээнүүд

Back to top button