Бизнес

“Инвескор Капитал” санхүүгийн салбарын шилдгээр нэрлэгдлээ

Жил бүр дэлхийн банк санхүүгийн салбарын шилдэгүүдийг тодруулсаар ирсэн Их Британид төвтэй ”Global banking & finance review” байгууллагаас “Инвескор Капитал ҮЦК”-ийг монголын санхүүгийн салбарын шилдэгээр нэрлэлээ. Хөрөнгийн зах зээлд андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх, дилерийн үйлчилгээг бизнесийн өндөр ёс зүйтэйгээр тогтмол үзүүлсээр ирсэн “Инвескор Капитал ҮЦК” нь ийнхүү гурав дахь удаагаа нэрлэгдэж байна.

“Инвескор Капитал ҮЦК” нь энэ онд:

  • Үнэт цаасны зах зээлд таван жил тутамд зохион байгууллагддаг “Grand Bull Awards”-ийн “Шилдэг IPO” номинацийг “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн хувьчлалд үндсэн андеррайтерын төслөөрөө хүртсэн.
  • Олон нийтэд QPay нэршлээрээ танигдсан Текфин компанийн “Инновэйшн Инвестмент” болон тээвэр ложистикийн “Монложистик Холдинг” компанийн IPO-г амжилттай арилжаалжээ.

Шалгаруулалтад “Global banking&finance review” байгууллагаас тэднийг 2022 онд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн болохыг онцлон тодотгосон. “Инвескор Капитал ҮЦК” өмнө нь “Монгол Улсын Шинээр гарч буй шилдэг үнэт цаасны компани”, “Шилдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани”-аар шалгарч байсан юм.

Бэлтгэсэн: Сэтгүүлч Ж.Батзул

Холбоотой мэдээнүүд

Back to top button