Блинкүүдэд дуулгах таатай мэдээ
YG entertainment болон Blackpink хамтлагийн гэрээ энэ оны 8 дугаар сард дууссан. Харин өнөөдөр YG entertainment алдарт охидын хамтлагтай байгуулсан гэрээгээ сунгасан талаар мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд хамтлагийн фенүүд дунд хамтлаг тарах, гишүүд соло уран бүтээлч болох, өөр агентлагуудтай тус тусын гэрээ байгуулах тухай “шуум” дуулдаж амжсан.
Дөрвөн сарын турш үргэлжилсэн хэлэлцээр дуусаж, агентлагаас “Blackpink хамтлаг шүтэн бишрэгчдэдээ илүү сайн цомог, аялан тоглолтуудаар бэлэг барихаар төлөвлөж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Шинэ гэрээ байгуулсан тухай мэдэгдэл цацагдсан даруй YG компанийн хувьцаа 20 гаруй хувиар өссөн бөгөөд уг гэрээг хөгжмийн хамтлагийн байгуулсан хамгийн ашигтай гэрээ хэмээн үзэж байна.
Харин хамтлагийн гишүүдийн агентлагтай байгуулах тус тусын гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа ажээ.