Life

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дэлхийн ДНБ буурч байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болох НҮБ-ын COP28 уулзалт эхлэхээс өмнө уур амьсгалын өөрчлөлтийн тайланг танилцуулжээ.

Тайланд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлд саатал гарах, цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн бүтээмж буурах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар, түүнчлэн дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад нөлөөлж буй нөлөөллийг тусгасан байна. Тухайлбал өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан уур амьсгалын өөрчлөлт дэлхийн эдийн засгийн гарц 6.3%-иар буурчээ.

Буурай хөгжилтэй орнуудын ДНБ 8.3%-иар багассан ба Зүүн өмнөд Азийн улс орнууд ДНБ-ийхээ 14.1%, Өмнөд Африкийн улсууд 11.2%-ийг алдсан байна.

Делавэрийн их сургуулийн ахлах судлаач Жеймс Райсинг “Уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхийн эдийн засаг хэдэн триллион доллароор буурч, эдийн засгийн өөрчлөлтийн нөлөө хөгжиж буй болон буурай орнуудад хүндээр тусаж байна. Энэ мэдээлэл улс орнуудад тулгараад буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхэд яаралтай тусламж хэрэгтэй байгааг тодруулж чадна гэж найдаж байна” гэж хэлэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button