Видео
Өнгөрсөн 20 жилд Оюу толгой ХХК-ийн Байгаль орчинд хийсэн онцлох 20 ажил
Энэ онд Оюу толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтэс үйл ажиллагаагаа эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд өрнүүлсэн онцлох 20 ажлыг танилцуулъя.
- Энэ онд танилцуулсан шинэчилсэн стратегидаа ХӨРСТ ДЭЛХИЙ–гээ тэргүүлэх чиглэл болгон, байгаль орчин, экологийн асуудалд голлон анхаарахаа зарлав. Ийнхүү 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгох зорилт тавин ажиллаж байна.
Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн ажлууд
- 20 жилийн хугацаанд нийт 48 байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийжээ
- 2004 оноос байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа хөрөнгийг байршуулж өнөөдрийн байдлаар 1.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэв
- 2012-2018 онд ISO стандартыг хэрэгжүүлж эхэлжээ.
- 2014 онд батлагдсан хуулийн дагуу “Байгаль орчны нийцлэлийн аудит”-ыг хоёр жил тутамд хийж, 95-100 хувийн үнэлгээ авсан
Биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалалт
- Биологийн олон янз байдлын судалгааг тасралтгүй явуулж, зэрлэг амьтдын тоо толгойг өсгөх, хулгайн антай тэмцэх ажлуудыг өрнүүлж байна.
- Дөрвөн зүйл ургамлын эд эсийг өсгөвөрлөх ажил хийж, 5 жилийн дотор нэн ховор ургамал Грубовын хөндий, ховор ургамал Танамал махирсыг лабораторын нөхцөлд ургуулжээ.
- Цахилгаан шонгийн эрсдэлээс шувуудыг хамгаалах төсөл 95%-ийн биелэлттэй, 1000 гаруй идлэг шонхорыг хамгаалах боломж бүрдүүлжээ.
Газар ашиглалт, нөхөн сэргээлт
- Оюу толгойн талбай дээр 4.5 сая тонн шимт болон шимэрхэг хөрсний нөөцийг хадгалж байна. Энэ нь ирээдүйн нөхөн сэргээлтийн ажилд хамгийн үнэ цэнтэй байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг болно.
- Өнөөдрийн байдлаар 1835 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, цаг тухайд нь орон нутагтаа хүлээлгэж өгдөг.
- Техникийн нөхөн сэргээлтийн дараа 600 гаран га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ.
- Биологийн нөхөн сэргээлтэд хэрэгтэй тарьц, суулгац үржүүлгийн газрыг 2011 онд байгуулж, 41 зүйлийн ургамлын үрийг амжилттай тарьж ашиглаж байна.
- Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр хөндөгдөж, орхигдсон 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн.
- Богд уулын Түргэний аманд түймэрт өртсөн 20 га талбайг ойжуулсан.
- Ханбогд суманд 250 мянга, Цогт-Овоо суманд 500 мянган тарьц, суулгац ургуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулжээ.
Усны дахин ашиглалт
- Усны эрэл хайгуулын судалгаа хийж, 350 гаруй газарт мониторингийн сүлжээ байгуулсан байна.
- Гүнээсээ хайрлая урт хугацааны мэдээллийн аяныг хэрэгжүүлж байна .
- Нийт ашигласан усныхаа 87%-ийг дахин ашигладаг ба дэлхийн ижил төстэй баяжуулах үйлдвэрүүдээс 3 дахин бага ус хэрэглэж байна.
Хог хаягдлын менежмент
- 2004 оноос эхлээд хогийг ангилан ялгаж,2010 оноос хойш уурхайн талбайд гарсан хог хаягдлын 58%-ийг дахин боловсруулж байгаа.
- Хоол хүнсний хаягдлаар компост бордоо хийж, 2023 оны байдлаар 270 тонн бордоо үйлдвэрлэсэн.
Ийнхүү Оюу толгой ХХК Байгаль орчны үйл ажиллагаа эхэлсний 20 жилийн ойгоороо “Уул уурхайн салбарын байгаль орчны ололт амжилт ба алсын хараа” зөвөлгөөнийг зохион байгуулж, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд цуглан салбарын тулгамдсан асуудал, шинжлэх ухааны ололт, цаашдын зорилго, алсын харааг хэлэлцлээ.