Эрдэмтэд Их Сфинксийн гарал үүслийг нотлох баримтуудыг санал болгож байна
40 гаруй жилийн өмнө египетийн элсэн цөлд хийсэн судалгаагаар геологич Фарук Эль-Баз эртний египетчүүд Сфинксийн дүр төрхийг нарийн урлахаас өмнө ерөнхий хэлбэрийг бий болгоход салхи ихээхэн нөлөөлсөн тухай онол дэвшүүлсэн байдаг.
Нью-Йоркийн Их Сургуулийн шинэ судалгаагаар уг онол үнэн байж магадгүй гэсэн нотлох баримтуудыг санал болгосон байна. NYU-ийн лабораторийн эрдэмтдийн баг 4500 жилийн өмнөх буюу шохойн чулуун хөшөө баригдаж байсан үеийн ландшафтын нөхцөл байдлыг хуулбарлан салхи, чулуулгийн тогтцыг хэрхэн удирдаж байгааг шалгах туршилт хийжээ.
Нью Йоркийн Их Сургуулийн Курантын Математикийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дэд профессор, ахлах судлаач Лейф Ристроф “Бидний элэгдлээс сфинкстэй төстэй тогтцууд хэрхэн үүсэж болох талаар судлаад байна. Лабораторийн туршилтаар бид Сфинкс шиг гайхалтай хэлбэр үүсэхэд салхины аяс хүчтэй нөлөө үзүүлж чулуулгийг хэлбэржүүлэн элэгдэлд оруулдаг болохыг харуулсан.”
Их Сфинксийн бүтцийг судалсан судалгааны баг зөөлөн шаварлаг гүвээ дотор хатуу, элэгдэлд удаан ордог чулуулгийг ашигласан бөгөөд усны хонгилоос урсах урсгалаар арслангийн хэлбэр хэлбэржиж эхэлснийг илрүүлжээ.
Ристроф CNN-д өгсөн ярилцлагадаа: Цөлд байгалийн жамаараа тогтсон амьтадтай төстэй хөшөөнүүд их байдаг. “Тэд сууж буй арслан шиг харагддаг тул шавар арслан гэж нэрлэдэг. Бидний туршилтууд эдгээр хөшөөнүүд хэрхэн үүсдэгийг ойлгоход нэмэр болно” гэв.
CNN.COM