ХНС 12 сард 0,25 нэгж хувиар өсөх хүлээлттэй байна
Холбооны нөөцийн сан буюу АНУ-ын төв банк 11 сард бодлогын хүүг өсгөхгүй гэж хөрөнгө оруулагчдын зүгээс таамаглаж байгаа ч 12 сард 0.25 нэгж хувиар өснө гэсэн хүлээлт байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар АНУ-д 336 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн бол 10 сард 182 мянган ажлын байр нэмэгдэх тооцоололтой байна. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин 3.8%-д хэвээр хадгалагдаж байгаа нь ХНС бодлогын хүүгээ огцом өсгөхгүй байх магадлалтай болж байгаа юм.
Холбооны нөөцийн сан үндэсний мөнгөн тэмдэгт гаргах эрх бүхий 12 банкаас бүрддэг. Арилжааны бүх банкууд хөрөнгийнхөө зарим хэсгийг Холбооны нөөцийн санд хадгалах ёстой. Хэдийг хадгалуулахыг Нөөцийн сангийн зөвлөл батална. Харин зөвлөлийг Ерөнхийлөгч томилдог. Зөвлөлөөс тогтоосон хувь нь АНУ дахь мөнгөний нийлүүлэлтийг тодорхойлдог бодлогын хүү болдог.
Бодлогын хүү өсвөл ам.долларын ханш өсөж, банкууд зээл олгох нь багасна. Бодлогын хүү буурвал мөнгөний нийлүүлэлт ихэснэ. Холбооны нөөцийн сан нь ийм байдлаар нэг бол инфляцыг барьж, нэг бол эдийн засгийн өсөлтийг дэмждэг байна.