Сар бидний мэддэгээс эрт үүссэн
1970-аад онд “Аполло 17” сансрын нисгэгчдийн цуглуулсан сарны тоос нь сар урьд өмнө нь төсөөлж байснаас 40 сая жилээр хөгшин болохыг тогтоожээ.
Манай дэлхий бүрэлдэн бий болох үед асар их сансрын чулуулаг, тоосонцрууд мөргөлдөж, нэгдэн нарны аймаг бүтсэн. Судлаачид 4 тэрбум гаруй жилийн өмнө Ангараг гарагийн хэмжээтэй биет дэлхийтэй мөргөлдөн сарыг бий болгосон гэж үздэг.
1972 оны 12 дугаар сарын 7 – Апполо 17 сансрын хөлөг саран дээр бууж, НАСА-гийн сансрын нисгэгч Южин Сернан, Харрисон Шмитт нар сарны гадаргуугаас чулуу, тоос цуглуулсан. Тэрхүү дээжид хийсэн шинжилгээгээр сарыг 4.42 тэрбум жилийн настай гэж тогтоожээ.
Эрдэмтэд дэлхий болон сар үүссэн он цагийг илүү нарийн тогтоох гэж оролдсоор байгаа.
2023 оны 10 дугаар сарын 23 – Geochemical Perspectives Letters сэтгүүлд өчигдөр сарны насыг шинээр тогтоосон судалгаа нийтлэгджээ. Дээжид хийсэн шинэ шинжилгээгээр хамгийн эртний циркон талстыг илрүүлж 4.46 тэрбум жилийн настай гэх тооцоо гарсан байна.