Бизнес

Дэлхийн хамгийн баян арван эрхэм

“Forbes” сэтгүүлээс жил бүр бэлтгэн гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг хүргэж байна.

2023 онд хувьцаа унаж, зээлийн хүү өссөн нь чансаа дээгүүрт ордог чинээлэг эрхмүүдийн хувьд уналтын жил боллоо.

Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө 2022 оны гуравдугаар сард 12.7 их наяд ам.доллароос буурч 2023 оны эхний хагас жилийн байдлаар 12.2 их наяд ам.доллар болж өмнөх оноос 500 тэрбум ам.доллароор буурчээ.

Амазоны хувьцаа 38 хувиар унасан нь Жефф Безосын хувьд энэ жил илүү алдагдалтай өнгөрч байна. Энэ уналт нь Безосын хөрөнгийг 57 тэрбум доллароор бууруулж, 2023 онд гуравдугаар байрт бичигдсэн байна.

Энэ жилийн хоёр дахь том алдагдлыг үүрээд буй Элон Маск Твиттерийг өндөр үнэтэй худалдан авч, Теслагийн хувьцааг зарж хэсэгчлэн санхүүжүүлсэн нь том алдагдалд оруулжээ. Түүний хөрөнгө 39 тэрбум доллароор буурснаар Макс чансааны хоёрдугаарт бичигдээд байна

Дэлхийн хамгийн баян тэрбумтнуудын тэргүүлэгчээр энэ жил Louis Vuitton Moët Hennessy группийн ерөнхийлөгч Бернард Арнаулт бичигдсэн нь Францын иргэн анх удаагаа тэргүүлж байна.

Түүнчлэн АНУ-д 4.5 их наяд долларын хөрөнгөтэй 735 тэрбумтан байдаг нь дэлхийн чансааг тэргүүлсээр байна.

Хятад (Хонконг, Макаог оруулаад) хоёрдугаарт бичигдсэн хэвээр байгаа бөгөөд 562 тэрбумтан хоёр их наяд долларын хөрөнгөтэй аж. Энэтхэг 169 тэрбумтан 675 тэрбум ам.доллароор удаалжээ.

Цэвэр хөрөнгийг тооцохдоо 2023 оны 3-р сарын 10-ны өдрөөс эхлэн хувьцааны үнэ болон валютын ханшийг ашиглан гаргажээ.

2023оны тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлсэн 10 тэрбумтан.

1.Бернар Арно болон түүний гэр бүл

Франц улсын тэрбумтан. 74 настай. Хөрөнгийн хэмжээ $211,8 тэрбум
LVMH грүппийн ерөнхийлөгч.

2.Илон Маск

Америкийн тэрбумтан. 51 настай.Хөрөнгийн хэмжээ $180 тэрбумTesla, SpaceX-ийн эзэмшигч. Мөн Твиттерийг өнгөрсөн жил авсан.

3.Джефф Безос

АНУ-ын тэрбумтан. 59 настай. Хөрөнгийн хэмжээ $114 тэрбум
Amazon.com-ын эзэн.

4.Ларри Эллисон

АНУ-ын тэрбумтан. 78 настай. Хөрөнгийн хэмжээ $107 тэрбум. Oracle-г эзэмшдэг.

5.Уоррен Баффет

АНУ-ын тэрбумтан. 92 настай. Хөрөнгийн хэмжээ $106 тэрбум
Berkshire Hathaway компанийг эзэмшдэг.

6.Билл Гейтс

АНУ-ын тэрбуман. 67 настай. Хөрөнгийн хэмжээ $104 тэрбум
Microsoft

7.Майкл Блумберг

АНУ-ын тэрбуман. 81 настай. Хөрөнгийн хэмжээ $94,5 тэрбум
Bloomberg L.P компанийг эзэн.

8.Карлос Слим Элу

Мексикийн тэрбуман. 83 настай. Хөрөнгийн хэмжээ $93 тэрбум. Түүний гэрбүл Grupo Carso –гийн 79% хувийг эзэмшдэг.

9.Мукеш Амбани

Энэтхэгийн тэрбуман. 65 настай. Хөрөнгийн хэмжээ $83,4 тэрбум. Газрын тосны гигант Reliance Industries-ы. эзэмшигч

10.Стив Балмер

АНУ-ын тэрбумтан. 67 настай. Хөрөнгийн хэмжээ $80,7 тэрбум. Microsoft

Холбоотой мэдээнүүд

Back to top button