Урлаг

Улаанбаатар олон улсын кино наадам эхэллээ

XV дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдар буюу 2023/10/16-ны даваа гарагт эхэллээ. Наадам долоо хоног үргэлжилж олон улсын болон монголын 22 уран бүтээл үзэгчдэд хүрнэ.

Эдгээр бүтээлээс онцлох таван киног #хайлайт хийж байна.

  1. Сэр сэр салхи

Наадмыг П.Лхагвадуламын найруулсан “Сэр сэр салхи” киногоор нээсэн бөгөөд 2024 оны Оскарын наадмын урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөхөөр болжээ.

Найруулагч П.Лхагвадулам нь Английн нэр хүндтэй ScreenDaily кино урлагийн сэтгүүлд 2023 оны хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэгдсэн байна.

  1. Нуувч

Энэ жилийн наадам Швейцарь Улсыг онцолж байна. Найруулагч Леон Швиттерийн “Нуувч” УСК наадмын хоёр дахь өдөр гарна.

  1. Баавгай болохсон

Кино урлагийн нэр хүндтэй, томоохон наадмын нэг болох Каннын кино наадамд анх удаа Монголыг төлөөлсөн уран сайхны кино бол найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино юм. Каннын кино наадамд залуу найруулагчдыг дэмждэг “Un Certain Regard” төрлөөр оролцсон бөгөөд “Улаанбаатар” олон улсын кино наадмын дэлгэцээр монголын үзэгчиддээ анх удаа хүрж байна. 

  1. Anatomy of a Fall

2023 оны Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагнал хүртсэн “Уналтын задлан” киног аравдугаар сарын 20-ны өдөр Өргөө 3 кино театрт үзэх боломжтой. Киног Жюстин Трие найруулжээ.

  1. Аман хуур

Монгол түмний хайртай “Аман хуур” уран сайхны кино пүрэв гарагт Тэнгис кино театрын дэлгэцнээ тоглогдоно. Соном өвгөн бидний сэтгэлд хоногшсон тод дүр гэхэд маргах хүн ховор байх. Монголын алтан үеийн кино уран бүтээлийг дуу дүрсний өндөр нягтралаар кино театрт үзэх боломж бий болжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button