Хоёр өрөө орон сууцны түрээс сард дунджаар 2сая төгрөгийн үнэтэй байна
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.85 сая төгрөг байгаа бол Хан-уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12сая төгрөгийн үнэтэй байна.
2023 оны 9 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.44 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөгийн үнэтэй байна.
Түүнчлэн 2023 оны 10 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод нэг өрөө орон сууцны түрээс 800мянгаас 3сая төгрөгийн үнэтэй байна. 2 өрөө орон сууцны хувьд 1.100-4сая төгрөг байна.
Харин 3-4 өрөө орон сууцны түрээсийн үнэ дүүргүүдэд харьцангуй ялгаатай 2саяас 13сая төгрөгийн хооронд байна.
Хажуу өрөөний үнэ 300 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд хотын төвд байрлалтай тохиолдолд 400-600 мянган төгрөг байна.
Мөн зах зээл дээрх хамгийн хямд үнэтэй гэгдэх нийтийн байрны түрээс сарын 150-700 мянган төгрөг үнэтэй байгаа юм.
Үндэсний статистикийн хороо