Life

Ус бол амьдрал, Ус бол хоол, Хэнийг ч хойноо бүү үлдээ

Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож байна. Хүнсний аюулгүй байдал бол хүний эдлэх ёстой үндсэн эрх. Гэвч олон сая хүн эрүүл, зохистой хүнс, усаар хангагдаагүй байгаа. Тиймээс НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага 1981 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Эдүгээ дэлхийн 150 гаруй улс орон хүнсний аюулгүй байдлыг хангах, өлсгөлөнтэй тэмцэхийн төлөө нэгджээ.

Энэ жил “Ус бол амьдрал, ус бол хоол, хэнийг ч хойноо бүү үлдээ” уриатай тэмдэглэж байна.

Дэлхий дээр 2.4 тэрбум хүн усны хомсдолтой нутаг дэвсгэрт амьдардаг.

Хүн амын хурдацтай өсөлт, хотжилт, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь манай гарагийн усны нөөц  багасахад илүү нөлөөлдөг. Үүний зэрэгцээ сүүлийн арваад жилд нэг хүнд ногдох цэвэр усны нөөц 20%-иар буурч , олон арван жилийн буруу ашиглалт, менежмент, гүний усны олборлолт, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалан усны хүртээмж, чанар хурдацтай доройтож байна.

Дэлхийн цэвэр усны нөөцийн 72%-ийг хөдөө аж ахуйн салбарт ашигладаг бөгөөд бидний хэрэглэдэг хүнсний 95%-ийг  газар дээр тарьж ургуулдаг буюу хөрс усаар боловсруулдаг.

Жилд 1 тэрбум тонн хүнсний хаягдал бий болж уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөхөөс гадна хүнсний бүтээгдэхүүн боловсруулахад ашиглагдсан цахилгаан эрчим хүч, ус зэрэг үнэт нөөцүүд хамт хаягддаг байна. Тиймээс бид хэрэглээний уснаас гадна хог хаягдал, хүнс, хувцас зэрэг байнгын хэрэглээндээ гамтай хандаж, үйлдвэр, боловсруулалтад нь зарцуулсан усыг ариглах нь зүйтэй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button