Бизнес

Монгол Франц улстай 1.7тэрбум ам долларын ураны төслийн гэрээ байгууллаа

Францын цөмийн эрчим хүч нийлүүлэгч Орано компани Монгол улстай 1.7 тэрбум долларын уран олборлох гэрээ байгуулж хоёр тал албан ёсоор гарын үсгээ зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд уран олборлох гэрээнд албан ёсоор гарын үсэг зурснаар Орано компани Монголын баруун өмнөд хэсэгт байрлах “Зөөвч-Овоо” уурхайд үйл ажиллагаа явуулах бөгөөд ирэх онд шав тавьж, 2028 онд олборлолтоо эхлүүлэх аж.

Түүнчлэн хоёр улс цэвэр эрчим хүчээ өөрчлөхөд шаардлагатай газрын ховор элементийн орд газрын хайгуул хийх гэрээ байгуулж, Азийн орноос лит олборлоход хамтран ажиллах юм. Газрын ховор элемент литийг технологийн үйлдвэрлэлийн процесс, тэр дундаа цахилгаан тээврийн хэрэгслийн баттерейг хийхэд ашигладаг байна.

Ораногийн захирал Клод Имаувен хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бидний хувьд маш том баялаг бол хоёр улсын засгийн газрын хүчтэй дэмжлэг юм. Мөн уг төслийг Монголын оролцоотой Францын хөрөнгө оруулалтаар явуулна” гэжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард Монголд хийсэн айлчлалаараа хоёр орны харилцааг өргөжүүлэх амлалт өгсөн төдийгүй Монгол улсад хүчирхэг хоёр хөршөөс нь илүү их стратегийн бүрэн эрхт байдлын арга замыг өгөхийг хүсэж байна” гэсэн байна.

 Францын засгийн газар Орано төслийг ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн дөрвөн хувийг бүрдүүлж чадна гэж үзэж байгаа юм.

NIKKEIASIA.COM

Холбоотой мэдээнүүд

Back to top button