НАСА дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэнийг тайлбарлаж болох”гайхалтай” олдворуудыг дэлгэв
НАСА 4.5 тэрбум жилийн настай “Бенну астероид” чулуу амьдралын үүсэлийг тайлах гол нууцыг агуулж байгааг илрүүллээ.
Бенну бол манай бяцхан цэнхэр гаригийн дэргэдүүр ойр ойрхон өнгөрдөг жижиг астероид бөгөөд дэлхий хэрхэн үүссэн тухай амин чухал мэдээллийг өгч чадна хэмээн үзэж байна.
“OSIRIS-Rex” сансрын хөлгийн бенне астериодын хаднаас авсан дээжийг эрдэмтэд судлан үзэж тус чулуунд нүүрстөрөгч болон ус агуулагдаж байгааг баталсан байна.
Үүнийг НАСА “Бенну астериод нь дэлхий дээрх чулуулгийн эх үүсэл байж магадгүй” гэж мэдээлжээ.
НАСА-гийн администратор Билл Нелсон: “OSIRIS-REx-ийн дээж нь дэлхийд судлагдсан хамгийн том нүүрстөрөгчөөр баялаг астероидын дээж бөгөөд эрдэмтдийн цаашдын судалгаанд ихээхэн хувь нэмэртэй. Мөн уг дээж нь ямар астероидууд дэлхийд хор хөнөөл учруулж болохыг харуулж чадна ” гэжээ.
Түүнчлэн НАСА-гийн зүгээс “Бенну астериод нь дэлхий дээрх чулуулгийн эх үүсэл байж болзошгүй” гэж мэдээлсэн байна.
OSIRIS-REx сансрын хөлгийн 2020 оноос эхлэн Беннугаас тоос цуглуулах байдлаар авсан үнэт дээж хоёр долоо хоногийн өмнө дэлхий дээр газардсан бөгөөд одоо Хьюстон дахь НАСА-гийн Жонсон сансрын төвд шинжилгээний ажил үргэлжилж байгаа аж.
Бенну нь техникийн нөлөөллийн хэмжүүрээр дэлхийн хамгийн аюултай астероид гэж тодорхойлогдсон ба 160 хүрэхгүй жилийн дараа дэлхийг мөргөх боломжтой гэж ВВС мэдээллээ.
Тусогийн Аризонагийн Их Сургуулийн OSIRIS-REx-ийн ахлах судлаач Данте Лауретта: Уг чулуулаг нь сансар огторгуйн нууцыг ойлгоход нэг алхам ойртууллаа.
“Олон жилийн тууштай хамтын ажиллагаа, сүүлийн үеийн шинжлэх ухааны үр дүнд бий болсон эдгээр нээлтүүд биднийг зөвхөн селестиел орчноо бүрдүүлэхэд төдийгүй амьдралын эхлэлийг ойлгох аялалд хөтөлж байна” гэв.
newssky.com