Бизнес

100 сая ам доллароос дээш хөрөнгөтэй саятнуудын тоо дэлхийн хэмжээнд 12%-иар өсжээ

“Henley & Partners” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн 2023 оны тайланд дурдсанаар дэлхийд 100 сая ам.доллар ба түүнээс дээш хөрөнгөтэй 28,400 хүн байгаа нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.

Эдгээр хөрөнгөтнүүдийн дийлэнх нь үндэстэн дамнасан томоохон корпорацуудыг үүсгэн байгуулагчид эсвэл томоохон гэр бүлээс гаралтай өв залгамжлагчид байгаа юм.

Уг тайланд 100 сая $ ба түүнээс дээш хөрөнгөтэй хүмүүсийн дийлэнх нь дэлхийн томоохон хотуудад амьдардаг бөгөөд Нью-Йорк хот 775 хүнээр жагсаалтыг тэргүүлсэн бол Сан Франциско өмнөх оноос 11%-иар нэмэгдэж 100 сая $ ба түүнээс дээш хөрөнгөтэй 692 хүн амьдардаг болжээ. Гуравдугаар байрт Лос Анжелес 504 хүнээр бичигдэж, Лондон 388-аар дөрөвдүгээр байрт жагсжээ.

Түүнчлэн 305 саятантай Хонг Конг наймдугаарт жагссан бол Сингапур 330 саятантайгаар долоо дугаар байранд бичигдсэн байна.

Мөн дэлхийн хамгийн тансаг бөгөөд хамгийн өндөр үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй эхний 20 хотын жагсаалтад Монако хот метр квадрат нь 35,000 ам.доллароор тэргүүлж, Нью-Йорк, Лондон хотууд удаалсан бол Хонг Конг метр квадрат нь 21,500 ам.доллароор зургаад жагсжээ.

AASTOCKS.COM

Холбоотой мэдээнүүд

Back to top button