Технологи

Sony компани Play Station 5 шинэ хувилбарыг танилцууллаа.

Playstation 5 Slim загварыг Sony компани албан ёсоор зарлалаа. Уг төхөөрөмж нь өмнөх загвараасаа 30% жижиг хэмжээтэй байх бөгөөд технологи болон техникийн үзүүлэлтийн хувьд PS5 төхөөрөмжүүдтэй адилхан байх болно гэж мэдэгдлээ.

Sony компани өмнөх загвараасаа 30% жижиг, 24% хөнгөн жинтэй шинэ PS5 Slim хувилбарыг танилцууллаа.

Шинэ загварууд 2023 оны 11-р сараас худалдаанд гарч эхлэх бөгөөд үнийн хувьд диск уншигчтай хувилбар 499$, дижитал хувилбар нь 449$ байх ажээ.

Үнийн хувьд өмнөх загвартайгаа адилхан хэдий ч босоо тогтоогч суурь тусдаа 29.99$-аар зарагдах ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button