Урлаг

Netflix-ээс заавал үзэх кино

Netflix-ийн алдартай цувралуудын нэг “Sex Education” 2019 онд гарч эхэлсэн ба өнгөрсөн сард хамгийн сүүлийн улирлаа үзэгчдэд хүргэлээ. 

Сексийн зөвлөх ээжтэйгээ хамт амьдардаг өсвөр насны хүү сургуулийнхаа хүүхдүүдэд бэлгийн бойжлын үеэ хэрхэн туулах, найз охин, найз залуутайгаа хэрхэн харьцах, дотно харилцаанд юу хэрэгтэй зэргийг зөвлөж үйлчилгээ үзүүлнэ. 

Киноны дөрвөн бүлгийн турш өсвөр насны хүүхдүүдийн ээдрээтэй харилцаа, үерхэл, эцэг эхчүүдэд тулгардаг асуудлуудыг хөндсөн байдаг. Үзэгдэх дүрслэл, үйл явдлын цаана орших хортой эцэг эхийн харилцаа, сэтгэл зүйн гэмтэл, эмэгтэйчүүдийн эрх зэрэг чухал асуудлуудыг олж харахыг хичээгээрэй.

Өсвөр насны эцэг эх, өөртөө итгэх итгэлээ алдсан бол энэхүү кино танд таалагдах болно.

  • Насны ангилал: +18
  • Анги: 4 улирал, 32 ангитай
  • IMDb үнэлгээ: 8.3/10

Холбоотой мэдээнүүд

Back to top button