Үл хөдлөх
Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орууллаа
Монгол банкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авах зээлийн дээд хэмжээ 100.0 сая төгрөг байсныг 150.0 сая төгрөг болгож, Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг байсныг 200.0 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр болжээ.
Орон нутагт ипотекийн зээлийн болоод орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Улмаар 2024 онд ипотекийн зээлийг орон нутагт 60%, хотод 40%-ийн харьцаатай олгохоор боллоо.