EDULife

Хүүхэд рүү хашгирах нь хүчирхийллийн нэг хэлбэр

Насанд хүрэгчид хүүхэд рүү заналхийлэх, хашгирах, хэл амаар доромжлох зэрэг нь тэдний хөгжилд бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлтэй дүйцэхүйц хор хөнөөл учруулдгийг шинэ судалгаагаар тогтоожээ.

Child Abuse & Neglect сэтгүүлд хэвлэгдсэн уг судалгааг Вингейтийн их сургууль, Лондонгийн их сургууль хамтран контент анализын аргаар 166 судалгаанд дүн шинжилгээ хийсэн байна. 

Судалгааны ахлагч Вингейтийн их сургуулийн профессор Шанта Дубе “Бага насанд хэл амаар доромжлуулах нь насан туршид сөргөөр нөлөөлөх тул хүчирхийллийн дэд хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж мэдэгджээ. 

Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд түгшүүр, сэтгэл гутрал, бухимдал зэрэг сэтгэцийн хямралд хүргэдэг ба цаашлаад хүчирхийлэл үйлдэх, мансууруулах бодис хэрэглэх, гэмт хэрэг үйлдэх зэрэг эрсдэлд хүргэж болзошгүй хэмээн дүгнэсэн байна.

CNN

Холбоотой мэдээнүүд

Back to top button