EDUУрлаг

Утга зохиолын салбарын нобелийн шагналтан тодорлоо

Энэ долоо хонгийн пүрэв гарагт 2023 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналтан тодорлоо. Уг шагналыг Норвегийн зохиолч Хон Фоссе хүртжээ. Тэрээр 1959 онд төрсөн бөгөөд хүүрнэл зохиол, яруу найраг, жүжгийн зохиол, хүүхдийн зохиол зэрэг олон төрлөөр шилдэг шинэлэг бүтээлүүд туурвисан. Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд “Хон Фоссе нь үгээр илэрхийлшгүй зүйлсийг тусгасан шинэлэг жүжиг, зохиол туурвисны төлөө энэхүү шагналыг олгож байна” хэмээн онцолжээ. Түүний бүтээлүүд дэлхийн 50-иад оронд орчуулагдсан төдийгүй жүжгийн зохиолууд нь 800 орчим удаа тайзнаа тавигдаж байжээ.

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button