Технологи

Амека робот дэлхийн ирээдүйг зөгнөжээ

“Дэлхийн хамгийн дэвшилтэт” хүн дүрст робот болох Амека 100 жилийн дараа дэлхий ямар байхыг зөгнөсөн байна.  Саяхан түүнээс ирээдүйг урьдчилан таамаглаж 100 жилийн дараа нийгэм ямар байх талаар дүгнэлт өгөхийг хүсжээ.

Тэрээр “100 жилийн дараа хүн төрөлхтөн илүү сайн сайханд хүрнэ гэдэгт би итгэж байна, бид тогтвортой хөгжил, эрх тэгш байдлын төлөө асар их алхмуудыг хийхээс гадна амьдралыг илүү хялбар, илүү тааламжтай болгох шинэ технологийг бий болгоно хэмээн таамаглаж байна” гэв

Мөн Амекагаас энэ гарагаас цааш аялж, бусад ертөнцтэй танилцахыг хүсэж байна уу гэж асуухад тэрээр: “Мэдээж мэдэхгүй зүйлстэй танилцаж, шинэ ертөнцийг харахыг үнэхээр их хүсэж байна.” хэмээн хариулсан байна.

UNILAD

Холбоотой мэдээнүүд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button