Технологи

Apple iPhone 15 шинэ загвараа танилцууллаа

Apple компани хэрэглэгчдийнхээ хүсэн хүлээж байсан iPhone 15 загваруудаа танилцууллаа. Apple Wanderlust арга хэмжээний үеэр танилцуулсан iPhone 15 болон iPhone 15 Pro загварын гар утаснууд болон Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2 ухаалаг цагнууд 9 сарын 22-ноос худалдаанд гарна.

Apple Wanderlust арга хэмжээнд танилцуулсан бүтээгдэхүүнүүд:

Apple Watch Series 9

Ухаалаг цагны түүхэнд хамгийн хүчирхэг чиптэй шинэ Apple Watch ухаалаг цагийг та ид шидийн мэт цагандаа хүрэхгүйгээр хуруугаараа удирдах Double Tap цоо шинэ технологи танилцууллаа. Мөн түүнчлэн дэлгэц нь өмнөх загвараасаа 2 дахин тод болсноос гадна байгаль орчинд ээлтэй нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах зорилгоор бүтээгдсэн цагны кэйс болон оосруудыг давуу тал болгосон байна.

Нэг цэнэгээрээ 18 цаг ажиллах боломжтой. Гар утсаа олохгүй үедээ цагнаасаа утасныхаа байрлалыг мэдэж болох бөгөөд танаас хэр хол байрлаж байгааг өндөр нарийвчлалтай заадаг болсон байна.

Цоо шинэ Double Tap технологи нь гар утас эсвэл цагандаа хүрэхгүйгээр гарынхаа 2 хурууг товших төдийд гар утсаа нээж хаах, дуудлага авах болон хаах, зураг авах зэрэг үйлдлүүдийг хийдэг болсон.

Apple-ийн анхны 100% нүүрс төрөгчийн саармаг бүтээгдэхүүн болсон Apple Watch Series 9 нь 5 төрлийн өнгөний сонголттойгоор 9-р сарын 22-ноос худалдаанд гарах юм байна.

Apple Watch Ultra 2

Хамгийн бат бөх, хүчирхэг Apple Watch Ultra 2 нь iPhone 13 -ийн A15 Bionic процессор дээр суурилан бүтээгдсэн S9 чиптэй. Энгийн загвараасаа 30% илүү хурдан ажилладаг. 

Энгийн горимд нэг цэнэгээрээ 36 цаг ажиллах бол эрчим хүчний хэмнэлттэй горимд 72 цаг хүртэл ажиллах боломжтой.

49mm хэмжээтэй Ultra 2 загвар нь 3000 nit хамгийн өндөр үзүүлэлт бүхий retina дэлгэцтэй бөгөөд хамгийн том бас хамгийн тод дэлгэцтэй Apple Watch хэмээн тодорхойлогдож байна.

iPhone 15

Apple компани хүмүүсийн хүсэн хүлээсэн iPhone 15 шинэ загваруудаа танилцууллаа. Цоо шинэ өнгөний сонголтууд нэмэгдсэн iPhone 15 өмнөх загвараа бодвол дизайны хувьд бага зэрэг өөрчлөлт орж хурц ирмэггүй болж өгсөн байна. Нүүрэн талын камерын эргэн тойронд дэлгэцийн үйлдлүүдийг динамик байдлаар харуулдаг болсон нь харагдах байдал үзэмжийн хувьд шинэлэг болжээ. 

Хар, цэнхэр, ногоон, шар, ягаан гэсэн 5 өнгөний сонголттойгоор 9-р сарын 22-ноос худалдаанд гарна.

Цоо шинэ 48 мегапиксель үндсэн камертай болсноор супер өндөр нягтаршилтай гэрэл зураг авах чадвартай болсон байна.

iPhone 14 загварт ашиглагдсан A16 процессорын сайжруулсан хувилбар iPhone 15-д байгаа бөгөөд цахилгаан бага зарцуулдаг, дараагийн шинэ үеийн хөрөг зураг авах, том нягтаршилтай компьютер тооцоолол бүхий гэрэл зураг авах, утсаар ярих үеийн орчны дуу тусгаарлалт хийх, өндөр график үзүүлэлт шаардсан тоглоомыг саадгүй ажиллуулах зэрэг олон давуу талуудыг олгожээ.

iPhone 15 нь 6.1 болон 6.7 инч хувилбаруудтай бөгөөд аль аль нь супер ретина XDR дэлгэцтэй. Харин утасны ар тал нь Matt шилэн гадаргуутай.

Apple, iPhone 15 загварууд USB-C төрлийн цэнэглэгч оролттой болсон бөгөөд цаашид AirPods Pro 2 мөн адил USB-C цэнэглэгч оролттой болно гэдгийг мэдэгдлээ.

iPhone 15 нь 799$ харин iPhone 15 Pro загвар 899$ үнэтэй худалдаалагдахаар болжээ.

iPhone 15 Pro

Аpple анх удаа Титан их бие бүхий гар утас болох iPhone 15 Pro гар утсыг танилцууллаа. Ангараг гарагийн судалгаанд үүрэг гүйцэтгэж буй сансрын хөлгийн гадаргууд ашиглагдсан титан нь маш бат бөх хэрнэ хөнгөн байдгаараа онцлог аж.

Утасны дууг хаадаг товчлуур солигдож оронд нь олон үйлдэлт товчлуур байрлуулсан байна. Энэхүү товчлуурыг ашиглах илүү хурднаар өөрийн дуртай үйлдлийг хийх боломжийг олгох болно.

iPhone 15 Pro болон iPhone 15 Pro Max загваруудад A17 Pro хэмээх Apple компанийн түүхэн дэх хамгийн шилдэг чип ашиглагджээ. Энэхүү чип нь одоогоор гар утасны зах зээл дээрх хамгийн хүчирхэг нь гэдгийг арга хэмжээний үеэр онцоллоо.

Ингэснээр Assassin’s Creed Mirage, Resident Evil 4 Remake ve Resident Evil Village зэрэг тоглоомын консулууд дээрх тоглоомуудыг гар утсан дээр тоглох боломжтой болж байна.

2 камер зэрэг ашиглан 3D видео (Spatial Video) бичлэг хийх чадвартай болсон байна. Шинэ бүтээгдэхүүнүүдтэй зэрэгцэн гарч байгаа iOS 17, iPadOS 17 болон watchOS 10 шинэ үйлдлийн системүүдийг Apple хэрэглэгчид 9-р сарын 18-аас эхлэн ашиглах бо

Холбоотой мэдээнүүд

Back to top button