Бизнес

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашигт 100 мянган төгрөг олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 100 мянган төгрөг өгөх болжээ.

750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөг авах юм. Энэ шийдвэрийг тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал өнөөдөр Засгийн газрын хурлаар танилцуулжээ.      

Тус компанийн ТУЗ өнөөдөр 16.00 цагт хуралдаж, гүйцэтгэх удирдлагын багийн гаргасан, ногдол ашиг тараах шийдвэрийг эцсийн байдлаар албажуулна. ТУЗ-ийн зарим гишүүн энэ шийдвэрийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button