Бизнес

"Хаан банк" хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилна

“Хаан банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 13-ны өдрийн №04 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны жилийн эцсийн цэвэр ашгийн 58.5 хувь буюу нийт 373,547,879,300 төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр нэгж хувьцаанд 195.35 /нэг зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийн ногдол ашгийг олгох юм. Ногдол ашгийг ҮЦТХТ ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах аж.

Холбоотой мэдээнүүд

Back to top button