Life

Оффисын ажил нь нойргүйдлийг 37%-иар нэмэгдүүлдэг

1-р сарын 7-нд “Journal of Occupational Health Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар суугаа буюу оффисын ажилчдын 80% нь нойргүйдэлд өртөх эрсдэл өндөр байна.

Өмнөд Флоридагийн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор, судалгааны ахлах доктор Клэр Смит хэлэхдээ “Бид нойр нь ажилчдын бүтээмж болон эрүүл мэндийн тал дээр ямар нөлөөтэйг сайн мэднэ. Гэвч сүүлийн жилүүдэд оффисын ажлын цаг илүү уртсаж байгаа тул хөдөлмөр эрхэлж буй хүн бүхний хамгийн том асуудал болж байна” хэмээн мэдэгджээ.

Суугаа ажил таны нойронд хэрхэн нөлөөлдөг вэ?
Судалгаагаар 10 жилийн хугацаанд 1000 гаруй ажилчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн уг судалгаанд ажлын байрны загвар ажилчдын нойрны хэв маягт хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгаагаар тодорхойлсон нойрны хэмжүүрт ажилдаа ашигласан технологийн хэмжээ, биеийн хөдөлгөөний түвшин, ажлын хуваарь, ялангуяа ажилчдын ажиллах өдрийн цаг зэрэг элементүүд багтаасан байна.

Оролцогчид судалгааны эхэнд (2004-2006) болон арван жилийн дараа (2013-2017) нойрны эрүүл мэндийн зургаан үзүүлэлтийг ашиглан нойрны дадал зуршлаа тайлагнан нойрны үргэлжлэх хугацаа, тогтмол байдал, нойргүйдлийн шинж тэмдэг, нойрмоглох зуршил, өдрийн ядаргаа, унтахад зарцуулсан хугацаагаа зэргийг тооцжээ.

10 жилийн хугацаанд нойрны хэв маягийн өөрчлөлтийг хянахын тулд судалгаагаар нойрны эрүүл мэндийн гурван ангиллыг тодорхойлсон: Сайн унтдаг, нойргүйдэлтэй унтдаг хүмүүс, гүйцэд унтдаг хүмүүс.

Сайн унтдаг хүмүүс бол өдрийн цагаар ядрах нь бага, тогтмол унтах циклийг багтаасан нойрны оновчтой хэв маягийг харуулдаг хүмүүс юм.

Нойргүйдэлтэй унтдаг хүмүүс нойрны мөчлөг богино, өдрийн цагаар ядрах нь нэмэгддэг.

Гүйцэд унтдаг хүмүүс эдгээр хоёр бүлгийн дунд ордог бөгөөд тогтмол бус унтах хэв маягтай, ихэвчлэн нойрмоглож амралтын өдөр шаардлагатай нойроо авахын тулд урт хугацаагаар унтдаг хүмүүс багтсан байна.

Уламжлалт бус цагийн хуваарийн дагуу ажилладаг, ялангуяа шөнийн цагаар ажилладаг ажилчид 66% илүү унтдаг хүмүүсийн ангилалд багтах магадлал өндөр байна. Смит цагаан захт ажилчдыг сайн унтдаг эсвэл нойргүйдэлтэй хүмүүс гэж ангилдаг бол цэнхэр захтнууд ээлжийн хуваарь шаарддаг тул тэднийг гүйцэж унтдаг хүмүүс байдаг гэж тодорхойлжээ.

Ажлын хувиараас болж нойрны хэв маяг муутай ажилчид олон жилийн турш эдгээр зуршилтай тэмцэх эрсдэлтэй байдаг. Нойргүйдэлд өртсөн хүмүүсийн 90 хувь нь 10 жилийн дотор бүрэн нойргүйдлийн шинж тэмдэгтэй болдог байна.

Смитийн хийсэн өөр нэгэн судалгаагаар нойргүйдэлтэй хүмүүс зүрх судасны өвчин, чихрийн шижин, сэтгэл гутрал, бие сульдах магадлал 72% гэсэн дүгнэлт гарчээ.

Нойрны тоо хэмжээ, чанарт анхаарлаа хандуулдаг бусад нойрны судалгаанаас ялгаатай нь Смит энэхүү судалгаа нь нойрны нийтлэг асуудлын талаар илүү гүнзгий ойлголттой болох олон хүчин зүйлийг харгалзан үзсэн гэжээ.

Судлаачид компьютерын өргөн хэрэглээ нь нойрны эрүүл мэндийг улам дордуулна гэж таамаглаж байсан ч өөр хоёр хүчин зүйл ихээхэн нөлөөлсөн байна.

Төхөөрөмжүүд нойронд саад болох гэрэл ялгаруулдаг ч технологийн хэрэглээ нэмэгдсэн нь ажилчдын үр ашгийг нэмэгдүүлж бага цагаар их ажил хийснээр нойрны эрүүл мэндэд анхаарах хугацаа нэмэгдэж сөрөг үр дагавруудыг нөхөж чадна гэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button