Инвескор Санхүүгийн Групп Лондоны хөрөнгийн биржид бүртгэгдлээ

Санхүүгийн салбарын тэргүүлэгчдийн нэг Инвескор Санхүүгийн Групп нь Лондоны хөрөнгийн бирж (LSE)-д бүртгэлтэй Монголын анхны санхүүгийн компани боллоо. Энэхүү хөрөнгийн бирж дээр бидний сайн мэдэх AstraZeneca, Shell, HSBC Holdings, Unilever, Rio Tinto зэрэг дэлхийн шилдэг компаниуд бүртгэлтэй байдаг.

Лондоны хөрөнгийн бирж нь дэлхийн шилдгүүдийн тоонд Нью-Йорк, Хонконг, Токио, Шанхай хотын хөрөнгийн биржүүдтэй хамт зүй ёсоор багтдаг. Инвескор Санхүүгийн Групп эдгээр өндөр шалгуурыг давж, Монголоос анх удаа Лондоны хөрөнгийн биржид албан ёсоор бүртгэгдсэнээр олон улсын хөрөнгө оруулагчдад Монголын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг нээхээс гадна компанийн үйл ажиллагаагаа олон улсын түвшинд өргөжүүлэх боломжтой болж байна. Түүнчлэн энэхүү үйл явдал нь Монголын санхүүгийн салбарын хөгжилд шинэ хуудас нээж, бусад компаниудад олон улсын зах зээлд гарах урам зориг, үүд хаалга нээж өгөх юм.