Технологи

Deepseek, OpenAI-тай өрсөлдөхүйц хиймэл оюун ухаан Ernie-5 танилцуулагдлаа

Хятадын технологийн томоохон компани Baidu 2025 оны сүүлийн хагаст хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн загвар Ernie 5-аа танилцуулахаар бэлтгэж байгаа талаар Ройтерс агентлагт мэдээлжээ. CNBC-ийн мэдээлснээр текст, видео, зураг, аудио зэрэг янз бүрийн форматыг саадгүй зохицуулах боломжийг олгодог дэвшилтэт мультимодаль чадавхтай байх таамаглалтай байна.

Ernie 5-ийн удахгүй нээлтээ хийх гэж буй нь Хятадын хиймэл оюун ухааны салбарт шинээр хүч түрэн гарч байгаа бөгөөд DeepSeek, GPT зэрэг платформуудын гүйцэтгэлтэй эн зэрэгцэхүйц, өртөг хэмнэлтийн хувьд бага загваруудыг санал болгосноор AI-ийн өрсөлдөөнийг хурдасгаж байна.

2022 онд ChatGPT-ийг олон улсын хэрэглээнд нэвтрүүлснээр хиймэл оюун ухааны салбарт анхдагч байсан ч гурван жилийн хугацаанд хөгжүүлэлтийн явц хурдсаж Хятадын зах зээлд түрэгдэж байна. Baidu компанийн хамгийн сүүлийн хувилбар болох Ernie 4 нь OpenAI-ийн GPT-4-ийн чадавхтай эн зэрэгцэж байгаа боловч ByteDance-ын Doubao чатбот болон өсөж буй од DeepSeek зэрэг өрсөлдөгчидтэй ижил түвшний үйлчилгээг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлж чадаагүй байна.

Baidu компанийн гүйцэтгэх захирал Робин Ли Дубайд болсон бага хурлын үеэр инновацын урьдчилан таамаглах аргагүй мөн чанарыг онцолж, DeepSeek хиймэл оюун ухааны салбарт хурдацтай хөгжиж байгааг хүлээн зөвшөөрсөн. Мөн DeepSeek нь хиймэл оюун ухааны том загваруудын үр ашгийг сорьсон амжилтыг үзүүлсэн тул дата төвүүд болон дэд бүтцэд үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button