Alice in Borderland 3-р бүлгийн цацагдах хугацаа зарлагдлаа
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/Alice-in-Borderland-3-1568x882-2-1024x576.jpg)
Netflix нь Японы шинжлэх ухааны уран зөгнөлт “Alice in Borderland” цувралын гуравдугаар улирлын гарах хугацааг зарлаж, шинэ зураг болон албан ёсны гарах хугацааг танилцууллаа.
Netflix-ийн албан ёсны сошиал медиа хуудсанд цуврал 2025 онд гарах бөгөөд, цуврал есдүгээр сард гарах магадлалтай гэж таамаглажээ.
Poster зураг дээр “Та эцсийн тоглоомд бэлэн биш” хэмээх тайлбар байршуулжээ. Зургад гурван хүн өргөн хэмжээний дистопи хот руу харан зогсож байгаа нь харагдаж, том joker карт бас дүрслэгдсэн байна. 2022 онд хоёрдугаар улирал гарснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа тул фэнүүд хүлээлт өндөртэй, үйл явдал хэрхэн үргэлжлэхийг мэдэхийг тэсэн ядан хүлээж байна. Түүнчлэн 20 секундын teaser бичлэгийг ч танилцуулсан бөгөөд энэ бичлэгт joker картыг онцолжээ.