Life
Өмнөд Солонгост Buldak бэлэн гоймонгийн хомсдол үүсжээ
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/buldak-noodles-2724-2-1024x684.jpg)
Өмнөд Солонгост ам дарвигнуулам халуун ногоогоороо алдартай Buldak бэлэн гоймонгийн хомсдол үүсжээ.
Дотооддоо гэлтгүй олон улсад асар их эрэлттэй байдаг тус гоймонгийн эрэлт нийлүүлэлтээ давж, үйлдвэрлэл доголдсон байна. Өмнөд Солонгосын томоохон хүнсний дэлгүүрүүдэд Buldak гоймонгийн нөөц дуусаж, барааг дахин татах боломжгүйд хүрчээ.
Buldak гоймонг үйлдвэрлэгч Samyang Foods компани хомсдолыг арилгах үүднээс үйлдвэрлэлээ тэлж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгох тал дээр ажиллаж байгаа хэмээлээ.