Бизнес

Эрдэнэт машин цогцолбор үйлдвэрт ачааны хагас вагон, автобус, автомашин үйлдвэрлэнэ

“Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр-2025” хурлыг зохион байгуулжээ. Энэхүү үйлдвэрийг байгуулснаар 2500 орчим ажлын байр шинээр бий болно гэв.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор хурлыг зохион байгуулжээ. Хуралд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй төлөөлөгчид болон 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон байна.

Үйлдвэрийн хүчин чадлыг жилд:

  • 500 ачааны хагас вагон үйлдвэрлэх, 
  • Бүрэн угсрах загвараар (CKD) жилд 500 төрөл бүрийн автобус , 
  • 1-10 тонн даацтай жилд арван мянган ширхэг ачааны автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Байгальд сөрөг нөлөө багатай, аюулгүй, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь “Эрдэнэт машин” цогцолборын зорилго юм. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулсан хэмээн Зам тээврийн яам мэдээлэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button