Хамгийн үнэтэй тамирчдын эхний 100-д нэг ч эмэгтэй багтсангүй
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/mw-1920_544a99c9-1d45-47f0-829a-03cadacf857d-1024x683.webp)
Sportico.com цахим хуудаснаас өнгөрсөн онд хамгийн их цалин авсан тамирчдын жагсаалтыг гаргажээ. Хөлбөмбөгчин Кристиано Роналдогийн тэргүүлсэн уг жагсаалтын эхний 100-д нэг ч эмэгтэй тамирчин багтаагүй байна.
К.Роналдогийн хувьд 2024 оны жилийн цалин нь 215 сая ам.доллар байснаас гадна Саудын Арабын Ал-Нассар болон Португалын шигшээ багт хожил авч 45 сая ам.доллар нэмэлтээр олжээ. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард 900 гоал оруулсан анхны хөлбөмбөгчин болохоосоо өмнө Ал-Нассар багт 90 удаа тоглохдоо 82 гоал хийсэн байх юм.
Жагсаалтын эхний 10-т гурван хөлбөмбөгчин багтсан ба Неймар, Карим Бензема нар байв.
Америкийн сагсанбөмбөгчдөөс хамгийн өндөр цалинтай нь Стефен Карри болсон ч жагсаалтын удаах байранд орлоо. Их Британиас жилийн 147 сая ам.долларын цалинтай Тайсон Фюри багтсан байна. Харин домогт хөлбөмбөгчин Лионел Месси 135 сая ам.долларын цалин авч дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Тэгвэл тавдугаар байрт ЛеБрон Жеймс орсон бөгөөд тэрбээр 2024 онд 133.2 сая ам.долларын цалин авсан байна.
Хамгийн өндөр цалинтай 10:
- Кристиано Роналдо – $260 сая
- Стефен Көрри – $153.8 сая
- Тайсон Фюри – $147 сая
- Лионел Месси – $135 сая
- ЛеБрон Жэймс – $133.2 сая
- Неймар – $133 сая
- Олександр Усик – $122 сая
- Карим Бензема – $116 сая
- Килиан Мбаппэ – $110 сая
- Жон Рам – $105.8 сая
Харин эмэгтэй тамирчдын хувьд АНУ-ын теннисийн од Коко Гафф тэргүүлжээ. Тэрбээр өнгөрсөн жил 30.4 сая ам.долларын цалин авсан байна. Харамсалтай нь, хамгийн өндөр цалинтай тамирчдын жагсаалтын эхний 100-д нэг ч эмэгтэй багтсангүй.
Sportico.com-оос гаргасан уг жагсаалтын эхний 100-д найман төрлийн спорт, 27 улсын тамирчид багтсан байна. Тэдний 2024 онд авсан цалинг нийлүүлбэл 6.2 тэрбум ам.доллар болох аж.