Life

ДЭМБ манай улсад хүүхдийн хорт хавдрыг эмчлэх эмийг үнэ төлбөргүй нийлүүлнэ

ДЭМБ манай улсад хүүхдийн хорт хавдрыг эмчлэх эмийг үнэ төлбөргүй өгөх санаачилгад өнгөрсөн тавдугаар сард талууд гарын үсэг зурсан. Харин энэ гэрээ одоо ажил хэрэг болж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ядуу буурай орнуудын хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд зориулж амин чухал эмүүдийг үнэгүй нийлүүлж эхэлжээ. 

Эхний ээлжинд Монгол Улс, Узбекистанд хүргээд байгаа бол ойрын үед Эквадор, Иордан, Балба, Замби зэрэг улс авахаар болжээ. 

Дэлхий даяар жил бүр 400 мянга орчим хүүхэд хорт хавдраар өвддөгөөс 70 хувь нь ядуу буурай орнуудад чанартай эмчилгээ авч чадалгүй хорвоог орхидог байна. Энэхүү санаачилга нь хүүхдийн хорт хавдрын эсрэг эмчилгээний чанарын тэгш бус байдлыг арилгахад чиглэжээ. Бага ба дунд орлоготой орнуудад хорт хавдартай хүүхдүүдийн амьдрах магадлал 30 хувь хүрдэггүй бол өндөр хөгжилтэй орнуудад 80 хувь байдаг. ДЭМБ-ын зорилтот хөтөлбөрийн хүрээнд өндөр чанартай эм, бэлдмэлийг үнэгүй олгодог байна. 

Түүнчлэн эл хөтөлбөрийн хүрээнд хорт хавдрын эсрэг эмийг сонголт, эмчилгээний стандартыг боловсруулах, тухайн орнуудын эрүүл мэндийн системийн нөөц боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байна. Ирэх 5-7 жилд ДЭМБ-ын хөтөлбөр 50 орны 120 мянган хүүхдийг хамруулахаар зорьж байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button