Амины орон сууцны үнэ 2020-2024 онуудад тогтмол өсжээ
Орон сууцны дундаж үнэ дүүрэг тус бүр дээр өөр өөр байгааг доорх графикаас харж болно. Хамгийн үнэтэй нь буюу Сүхбаатар дүүрэгт орон сууцны 1 м.кв талбайн үнэ 5,810,000 төгрөг орчим байгаа бол хамгийн хямдхан нь нь Сонгинохайрхан дүүрэгт 1 м.кв талбайн үнэ нь 3,115,000 төгрөг байна. Бусад дүүрэг болох Чингэлтэй, Баянгол, Хан-Уул зэрэг дүүргүүдэд 4 саяас 4 сая 680 мянган төгрөгийн хооронд байх жишээтэй.
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/Oronsuutsuneduureg_20250214-819x1024.png)
Амины орон сууц буюу хувийн эзэмшлийн хаусны 1 м.кв талбайн үнэ 2020 оноос эхлэн 2024 оныг хүртэл тасралтгүй өсжээ.
2020 онд амины орон сууцны 1 м.кв талбайн үнэ 3,059,000 төгрөг байсан бол 2024 онд 5,247,000 төгрөг болсон бөгөөд энэ нь 42%-иар өссөн үзүүлэлт юм.
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/Aminioronsuuts_20250213-819x1024.png)
2024 оны 12 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оноос 14.6 хувиар, өмнөх сараасаа 1.1 хувиар тус тус өссөн байна.
2010 оноос хойш орон сууцны 1 м.кв талбайн үнийн өсөлтийг доорх графикт харууллаа. 2013 он хүртэл тогтмол өсөж байсан орон сууцны үнэ 2015 онд бага зэрэг буурсан байна. Улмаар 2016 оноос эхлэн 2021 оныг хүртэл тогтвортой нэг түвшинд байжээ. Харин Ковид-19 цар тахалын дараа орон сууцны үнэ огцом өсжээ.
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/Oronsuuts_20250212-819x1024.png)