Life

Ах, эгчтэйгээ маргалдах нь эрүүл мэндэд тустай

Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүүхэд байхдаа ах, эгч нартайгаа хэрэлдэж, маргалдах нь сэтгэл санааны хувьд төдийгүй оюун санааны хувьд өсөж, эрүүл байхад тусалдаг болохыг тогтоожээ. Хэрэв та болон таны ах, эгч, дүү нарын хооронд байнгын хэрүүл, маргаан гардаг бол энэ нь таны эрүүл мэндэд тустай аж.

Toddlers Up нэртэй судалгаанд 140 хүүхдийг судалгаанд хамруулж ах, эгч дүүс бие биедээ ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Ах, эгч, дүү нартайгаа муудалцаж, хэрэлдэх нь хүүхдийн нийгмийн ур чадвар, сэтгэцийн эрүүл мэндийг хөгжүүлдэг байна. Маргааныг шийдвэрлэх ур чадвар, өөрийгөө ойлгуулах зэрэг чадваруудад хүүхэд суралцаж байдаг бөгөөд насанд хүрэх үед нийгмийн харилцаанд өөрийгөө илэрхийлэх чадамж өндөр байдаг аж.

Ихэнх ахан дүүс маргааныг амаар шийдвэрлэхийг оролддог бөгөөд энэ нь тэдэнд оюун ухааны чадвар, танин мэдэхүйн чадвараа сайн эзэмших боломжийг олгодог.

Холбоотой мэдээнүүд

Back to top button