“Gen Z” үеийнхэн эрт бууралтаж байна
2021 онд “Clinical and Aesthetic Dermatology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар кавказчуудын хувьд 30-аад насны дунд үеэс, азичуудын хувьд 30-аад насны дунд үеэс, африкчуудын хувьд 40-өөд оны дунд үеэс эхлэн бууралтдаг байна.
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/How-to-go-gray-without-looking-old-2-1024x681.webp)
Гэсэн хэдий ч, Gen Z үеийхэн илүү эрт бууралтах болжээ. Эрт бууралтах нь эрүүл мэндийн асуудлын шинж тэмдэг юм.
Судлаачдын үзэж буйгаар эрт бууралтах нь ихэвчлэн бие махбод дахь эрдэс бодисын тэнцвэргүй байдлыг илэрхийлдэг байна. Хар үс нь манган, төмөр зэрэг эрдэс бодисоос өнгөө авдаг. Хөгшрөлт, стресс, ядрах зэрэг нь эдгээр эрдэс бодисыг бууруулж, саарал эсвэл цагаан үс ургахад нөлөөлдөг байна. Гэнэтийн стресс нь үснээс эрдэс бодисыг “зөөж авах” замаар энэ үйл явцыг хурдасгадаг аж. Үсний будаг нь саарал өнгийг далдалдаг ч эрдэс бодисын тэнцвэрийг сэргээдэггүй. Исфаханы Анагаах ухааны их сургуулийн Арьс судлалын тэнхимийн судлаачид 20-оос доош насны хүмүүсийн цусан дахь төмөр, зэс, цайрын түвшин болон эрт бууралтах хоёрын хоорондын уялдаа холбоог судалсан байна. Судалгаагаар эрт бууралтаж буй хүмүүст зэс мэдэгдэхүйц бага байгааг тогтоожээ.