Авто

BYD автомашинууддаа DeepSeek-ийн хиймэл оюуныг суурилуулна

BYD бүх загварууддаа дэвшилтэт автомат жолоодлогын системийг үнэ төлбөргүй суурилуулж, DeepSeek-ийн хиймэл оюуныг жолоодлогын системдээ нэгтгэхээр зэхэж байна.

BYD компани ирээдүйд үйлдвэрлэх бүх загвартаа нэмэлт төлбөргүйгээр дэвшилтэт жолоодлогын туслах системийг нэвтрүүлэхээр болжээ. Энэ нь Хятадын цахилгаан автомашины зах зээлд Tesla болон дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх стратегийн нэг хэсэг юм. 

Тус компани “God’s Eye” (Бурхны нүд) нэртэй жолоодлогын туслах системээ2023 онд анх танилцуулсан. Уг систем нь төрөл бүрийн камер, радар мэдрэгчүүдэд тулгуурлан жолоочийг автомат зогсоол, ухаалаг хурдны тохируулга (adaptive cruising), автомат тоормос зэрэг функцүүдээс бүрддэг.

Хятад улс нь дэлхийн хамгийн том автомашины зах зээл төдийгүй жолоочийн туслах технологийг өргөн нэвтрүүлсэн улс орнуудын нэг юм. Ихэнх үйлдвэрлэгчид 2 болон 3 дугаар түвшний (Level 2, Level 3) жолоочийн туслах систем санал болгодог бөгөөд энэ нь жолоодлого болон тоормослох зэрэг тодорхой үүргүүдийг гүйцэтгэх боломжтой гэсэн үг юм. 

Tesla компани Бээжингээс “Бүрэн Автомат Жолоодлого” (Full Self-Driving) системийн туршилтын зөвшөөрлөө хүлээж байгаа бөгөөд энэ нь жолоочийн байнгын хяналт шаарддаг. Харин BYD компани Хятадад 3 дугаар түвшний жолоодлогын туслах системийн туршилтын анхны зөвшөөрлийг авсан гэж мэдэгджээ.

Бусад брэндүүдийн ижил төстэй системтэй автомашинууд ихэвчлэн 150,000 юаниас дээш үнэтэй борлуулагддаг бол зарим үйлдвэрлэгчид жолоочийн туслах системийг идэвхжүүлэхийн тулд нэмэлт төлбөр авдаг. Харин BYD-ийн “God’s Eye” систем бүх автомашинууд дээр суурилагдах юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button