Life

Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулна

ЦХИХХЯ-наас Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулахаар болжээ. 

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд албан ёсны лицензтэй программ хэрэглээндээ хэвшүүлэх шаардлагатай гэж ЦХИХХ-ны сайд мэдэгдлээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Тус индексээс хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан ч техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байгааг тодотгожээ. 

2023 онд дэлхийн даяар 317 сая гаруй “Рансомвэйр” халдлагын оролдлого бүртгэгдэж, 4500-5000 нь амжилттай болсон байна. Халдлага үйлдэгчийн нэхэмжлэх мөнгөний хэмжээ ч жил бүр нэмэгдсээр 2023 онд дунджаар 2.73 сая ам.долларт хүрчээ. 

УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газрын 2022 оны тогтоолоор кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталж байсан. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button