Бизнес

Сүүлийн долоо хоногийн хугацаанд доллар 40 төгрөгөөр өсөв

Ам.долларын ханш сүүлийн саруудад тогтвортой байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ам.долларын ханш 3475-3510 төгрөг болж өсчээ. Найман шаргад ам.доллар хоёрдугаар сарын 3-нд худалдан авах нь 3468, худалдах нь 3475 байсан. Өнөөдөр тус валют арилжааны төвд худалдан авах 3495, худалдах 3510 төгрөг болсон байна. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 30-40 төгрөгт хүрэв. Харин юанийн ханш өнгөрсөн долоо хоногт 471-474 төгрөг байсан бол өнөөдөр 476-479 төгрөгт хүрсэн байна.

Монголбанкны өчигдрийн ханшийн мэдээллээр ам.долларын ханш 3455 төгрөг, юанийн ханш 474 төгрөгтэй байна.

Эдийн засагчдын хэлж байгаагаар валютын ханш ирэх саруудад ч хэлбэлзэж, ханш нь савлаж магадгүйг бичжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button