Life

Нохойд зориулсан хөгшрөлтийн эсрэг эм 2026 онд худалдаанд гарна

Сан Франциско-д төвтэй биотехнологийн “Loyal” компани нохойны насыг дор хаяж нэг жилээр уртасгах зориулалттай эм бүтээжээ. Тус эм нохойны хөгшрөлтийн биологийн механизмд төвлөрч бодисын солилцоог нь сайжруулах ач тустай бөгөөд 2026 онд худалдаанд гаргах төлөвтэй байгаа аж.

LOY-002 эмийг үхрийн махны амттай шахмал хэлбэрээр үйлдвэрлэх бөгөөд 10 ба түүнээс дээш насны, 6 килограммаас дээш жинтэй нохойд зориулан бүтээжээ.

Тус компанийн зүгээс “Бид бүх төрлийн хэмжээтэй нохойны эрүүл хөгшрөлтийг дэмжих зорилгоор LOY-002-г боловсруулж байна. Энэхүү бүтээгдэхүүнийг нохойны бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулах, нас ахих тусам амьдралын чанарыг нь дэмжиж, эрүүл насыг нь уртасгах зорилготойгоор бүтээж байгаа” гэжээ. Үслэг найзуудынхаа амьдралыг уртасгах нь гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд LOY-002 хөрөнгө оруулагчдаас 125 сая долларын санхүүжилт босгосон нь хүмүүсийн хүлээлт төдий чинээ их байгаа гэдгийг харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button