Спорт
Бакугийн их дуулгад Монголын таван жүдоч барилдана
Олон Улсын Жүдогийн холбооноос (IJF) зохиодог дэлхийн цуврал тэмцээн Бакугийн их дуулга энэ сарын 14-16-д Азербайжан улсын нийслэл Баку хотод болно.
![](http://www.highlight.mn/wp-content/uploads/2025/02/327771-11022025-1739242205-297671437-EDF_6063-1738418851-1738418851.jpg)
2025 оны хоёр дахь том тэмцээнд 38 орны 275 тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа дунд Монголын таван тамирчин байна.
Эрэгтэй -60 кг жинд Мөнхжаргалын Тэргэлсар, Нямсүрэнгийн Мэндсайхан, -66 кг жинд Бадамрагчаагийн Нямренчин, Алтанхүүгийн Азбаатар, эмэгтэй -52 кг жинд Баянмөнхийн Уранзаяа нар барилдана.
Энэ оны эхний том тэмцээн болох Парисын их дуулга сарын эхэнд болсон. Тэмцээнд монголын 12 тамирчин барилдсан ч шагналт байрт шалгараагүй билээ.
Уг их дуулгад Н.Мэндсайхан, Б.Уранзаяа, Б.Нямренчин нар оролцсон юм.
Эх сурвалж: Gogo.mn