Apple шинэ iPhone SE болон PowerBeats Pro 2-ийг танилцуулна

Технологийн ертөнцийн тэргүүлэгч Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ тун удахгүй танилцуулах гэж байгаа талаар цуу яриа гарч эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Apple энэ оны хоёрдугаар сарын 11-нд шинэ үеийн iPhone SE болон PowerBeats Pro 2 чихэвчээ албан ёсоор танилцуулж магадгүй байна.
iPhone SE: Шинэ iPhone SE нь хямд үнэтэй, хүчирхэг загвар гэдгээрээ хэрэглэгчдийн сонирхлыг татсаар ирсэн. Тус загвар шинэчлэгдсэн процессор, сайжруулсан камер, бат бөх загварын шийдлээрээ анхаарал татаж байгаа аж. Мөн 5G сүлжээ дэмждэг болж, дэлгэцийн хэмжээ томрох боломжтой гэж шинжээчид таамаглаж байна.
PowerBeats Pro 2: Apple-ийн эзэмшдэг Beats брэндийн дараагийн үеийн PowerBeats Pro 2 чихэвч нь дууны чанар, илүү бат бөх холболт, удаан цэнэг барих чадвараараа сайжирна хэмээн хүлээгдэж байна. Мөн дуу чимээ тусгаарлагч функц болон шинэ өнгөний сонголтууд хэрэглэгчдэд санал болгож магадгүй. Хэдийгээр эдгээр бүтээгдэхүүний талаар Apple албан ёсоор мэдэгдээгүй ч хоёрдугаар сарын 11-нд технологийн ертөнц анхаарлаа тусгахаас өөр аргагүй бололтой.