Бизнес

Google худалдааны дайны золиос боллоо

АНУ-аас тогтоосон тарифын эсрэг хариу арга хэмжээ болгож БНХАУ Alphabet компаниг ониллоо. Тодруулбал, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын ерөнхий газраас (SAMR) АНУ-ын технологийн компани Google-ийг монопол эсэхийг шалгах мөрдөн байцаалтыг эхлүүлээд байна.

Орлого ба ашгийн үзүүлэлтүүд

  • Alphabet-ийн 4-р улирлын орлого 96.47 тэрбум ам.доллар болж, хүлээлт болох $96.56 тэрбумаас бага гарсан.
  • Харин борлуулалт жилийн дүнгээр 12%-ийн өсөлттэй байсан ч YouTube-ийн сурталчилгаа, хайлтын бизнес болон үйлчилгээний салбарын өсөлт удааширсан байна.

Alphabet компани 2025 онд $75 тэрбумын капитал зарлага гаргах төлөвлөгөөтэй байгаа нь шинжээчдийн таамагласан $58.84 тэрбумаас  өндөр байна.

Компанийн санхүү хариуцсан захирал Анат Ашкенази энэхүү их хэмжээний зардлыг Google-ийн үйлчилгээ, Cloud, DeepMind зэрэг үйлчилгээний өсөлтийг дэмжихэд зориулна гэжээ. Мөн сервер, дата төв, сүлжээний дэд бүтцийг өргөжүүлэхэд чиглэгдэж буйг онцолсон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button