Спорт
Трамп эмэгтэйчүүдийн спортын төрөлд хүйсээ солиулсан хүмүүс орохыг хориглов
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/129097177_gettyimages-1178576008-2-1024x576.jpg)
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эмэгтэйчүүдийн спортын төрөлд хүйсээ солиулсан хүмүүс оролцохыг хориглосон захирамжид гарын үсэг зурлаа.
Бүгд найрамдах намынхан энэ шийдвэрийг спортод шударга байдлыг сэргээх алхам гэж үзэж байгаа бол ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд үүнийг ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн шүүмжилж байна.
Ерөнхийлөгч Трамп 2028 онд Лос Анжелест болох олимпын наадмыг ч энэ журамд хамруулна гэдгээ онцолжээ. Түүнчлэн олимпод оролцох хүйсээ солиулсан тамирчдад виз олгохгүй хэмээн мэдэгдлээ.
Цагаан ордноос дээрх шийдвэрийг эмэгтэйчүүдийн спортод шударга болон аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой хэмээн тайлбарлажээ.