Спорт
Роналдугийн 40 насны баярт зориулан аварга том хөшөө бүтээжээ
![](http://highlight.mn/wp-content/uploads/2025/02/people-gather-statue-unveiling-times-97942803.jpg.webp)
Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн 40 насны баярыг тохиолдуулан Нью-Йоркийн Таймс Скверт түүний аварга том хөшөөг олон нийтэд дэлгэлээ.
Хөрөг барималч Сержио Фурнари энэхүү 3.6 метр өндөртэй, хүрэл хөшөөг бүтээсэн бөгөөд түүнийг зөвхөн спортын домог биш, дэлхий даяар олон хүнийг урамшуулсан соёлын бэлгэ тэмдэг гэж үзэн бүтээсэн гэдгээ илэрхийлсэн байна.
Хөшөөний нээлтийн ёслолд олон зуун хөлбөмбөг сонирхогч цугларч, Португалийн төрийн далбааг намируулан Роналдугийн алдартай “Siuuuu!” хашхирааныг нэгэн зэрэг давтан орилжээ.
Барималч Фурнари энэ бүтээл нь олон хүнийг урамшуулж, магадгүй Роналдугийн мөрөөдөл болох дэлхийн аваргын цомыг өргөхөд нь сүнслэг дэмжлэг болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.