Алтны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрэв
АНУ болон Хятадын худалдааны дайн олон улсад түгшүүрийн дохио өгч, алтны ханшийг богино хугацаанд өсгөлөө.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх долоо хоногт Германы Мюнхенд болох Аюулгүй байдлын олон улсын хурал дээр ОХУ-ын Украйнд хийж байгаа дайныг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулна гэж мэдэгдсэний дараа алтны ханш 1.4 хувиар өсөж, нэг унци нь 2.882.36 ам.долларт хүрч бүх цаг үеийн түүхэн дээд түвшинд хүрч өслөө. Харин маргааш нь бага зэрэг суларч 2.873.69 ам.доллар болсон байна.
Дэлхий нийтээрээ АНУ болон Хятадын худалдааны дайн эцэстээ ямар үр дагавар авчрах бол гэдэгт санаа зовниж байгаа тул алтны ханш өссөөр байх болно гэж шинжээчид таамаглаж байна.
Томоохон дилерүүд өндөр мөнгөн дүнтэй татвар ногдуулахаас өмнө алтаа АНУ руу зөөвөрлөх сонирхол өндөр байгаа тул алтны эрэлтийг улам өдөөж байна. Лондонд гэхэд нэг сарын алт хадгалуулсан түрээсийн төлбөр нь 4.7 хувь болсон нь өмнөх 0 хувьтай ойролцоо байсан зардал эрэлтээ дагаад огцом өссөнийг харуулж байна. Ингээд гулдмай алт их хэмжээгээр дэлхийн олон орноос Нью-Йоркийн Comex биржийн хадгаламж руу урсаж байна. Өөрөөр хэлбэл өндөр татвараас зайлсхийх өрсөх гэсэн оролдлого алтны ханшийг өсгөж байна.
![](http://www.highlight.mn/wp-content/uploads/2025/02/960x0.jpg-1.webp)
“Stone X group”-ийн Азийн зах зээлийн шинжилгээ хариуцсан захирал Рона О’ Коннелл хэлэхдээ алтны ханш улам чангарч байна. Алтны урсгал Нью-Йоркийг чиглэж байна. Үнэндээ алтны зах зээл дээр замбараагүй байдал үүсээд байна шүү дээ, нөхцөл байдал одоогийнхоос муудвал эрх баригчид алт зээлэх замаар хөндлөнгөөс оролцох боломжтой гэж хэлжээ.
Дүгнэхэд, худалдааны дайн буюу тарифын дарамт алтны эрэлтийг өсгөж байна.
Энэ үйл явдалтай зэрэгцээд ам.долларын ханш бага зэрэг суларсан байна. Ногооны ханш сулрахад зах зээл дээр эрдэнэшишийн үнэ дагаад буурдаг зүй тогтолтой.
Алтын ханш өсөхтэй зэрэгцээд цагаан алт, мөнгө, палладийний ханш өссөн байна.